......  Билгvvн ухаан ....... - Шинэ бичлэгүүд
Доктор Смитийн эмчилж байсан өвчтөн дундаас хэн нь ч эмчлэгдэж байгаагүй учраас өөрийгөө азгүйд тооцож байв. Түүний эхнэрт энэ бас их хачин санагдаж байсан учир нэгэн өдөр нөхрөөсөө ингэж асуужээ: “Хонгор минь, яагаад чиний эмчилж байсан өвчтөн дундаас хэн нь ч эдгэрч байгаагүй юм бэ? Хүмүүс чиний чадварыг муу гэх юм.”
Др. Смит хэлсэн нь: “Үгүй, үгүй энэ тийм биш. Би анагаахын коллежийг онц сайн дүнтэй төгссөн. Миний чадвар дээд зэргийн гэвч өчтөнүүд маш муу байна. Энэ л асуудал болоод байна.”
Гэтэл эхнэр нь: “тиймүү, яаж өвчтөнүүд муу байх юм бэ?”
Др: “Би тэднийг номны дагуу эмчилдэг гэвч тэдэнд номон дээрх шиг өвчин байдаггүй.”
2 настай бяцхан Ханна өөрийн асрагч Меганий хайртай тоть Виллитэй сайн найзууд болжээ. Энэ үерхэл Меган Ханнаг харж байсан нэгэн өдрийн үйл явдлаар улам бат бөх болжээ. Өрөөнөөс түргэхэн гараад ирэхийн хооронд Вилли далавчаа дэвэн чангаар “Ээжээ Хүүхэд” гэж хашгирахыг сонсов. Ийм зүйл хэлж байхыг тэр анх удаа л сонсчээ. Ямар нэгэн юм болсон мэт санагдсан учраас Меган хүүхдийн байсан өрөө рүү яаран орж ирэхэд Ханнагийн царай хөхрөн хөшсөн байв. Хүүхэд идэж байсан зүйлдээ хахсан байлаа. Меган хурдан иллэг хийж Ханнагийн амийг аварсан байна.
    2009 оны 3-р сарын 14 ны өдөр манай нийгэмлэгийн гишүүд Их Багш Чин Хайн “Дэлхийд тодрон гэрэлтэх баатар” шагналыг 200 ам долларын үнэ бүхий бэлгийн хамт Вилли-д гардуулсан байна. Виллигийн өмнөөс Мегани бэлгийг баяртайгаар гардан авч Их Багшийн номууд, DVD-ийг мөн хүлээн авсан байна. Меган Виллигийн нэрийн өмнөөс Их Багшид ийн захиа бичжээ: “Төгс Гэгээрсэн Их Багшдаа баярлалаа. Таны надад өгсөн гайхалтай бэлэгнүүдэд талархал илэрхийлье. Би зүгээр л сайн найзынхаа үүргийг гүйцэтгэж байсан. Ээж миний найз Ханнад ямар нэгэн хэцүү явдал тохиолдсоныг ойлгох байх гэж бодсон. Ээж таны захиаг миний суух дуртай савлуурын өмнө өлгөсөн” гэжээ.
    Хайртай тотийнхоо тухай Меган нэмж бичихдээ, “Вилли миний хувьд маш чухал. Түүний ямар ч нөхцөлгүй надад өгөх хайргүйгээр би яах байснаа мэдэхгүй байна. Намайг хүнд нөхцөлд ороод байх үед минь түүнээс гарахад тусалснаас хойш тэр миний хувьд баатар болсон юм”. Тэрбээр амьтад хүний амьдралд ямар үнэлж баршгүй хэрэгтэйг хүмүүст ойлгуулж байгаад Их Багшид гүн талархлаа илэрхийлсэн байна.
    Баатарлаг үйлс бүтээж хүний амийг аварсан Виллид халуун байр хүргэе. Бидний найз амьтадын ариун сүнс, ухаалаг үйлдийг сануулсан олон үйл явдлыг бид тэмдэглэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Ямар ч болзол нөхцөлгүйгээр хайрлана гэдэг амар биш. Би жинхэнэ хайрын тухай ярьж байна, ХАЙРЫН хайр. Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хайр, хамаатан садан, найз нөхдийн дундахь хайр бус, тэр жинхэнэ хайрыг хэрэгжүүлэхэд хэцүү. Мэдээж, эхлээд гэр бүлийн гишүүдээ, найз нөхөд, нөхөр, эхнэр, найз залуу, найз бүсгүйгээ хайрлахаас эхлэн хайрыг өөртөө төлөвшүүлж эхэлж болно.
    Хайр хүмүүсийн дунд байдаг, тэр байтугай дайснуудын хооронд хүртэл хайр байдаг. Энэ хайр биднийг энэ дэлхийд ирэхэд хамт ирдэг. Энд ирэхээс өмнө энэ хайр бидэнд байсан, гэтэл бидний хүрээлэн байгаа орчин эсвэл сөрөг туршлагууд үүнийг маань аажмаар мөхөөдөг. Заримдаа бид хайрын хаалгаа зүгээр л хаадаг, тэгээд нэг хоёр сарын дотор дахин онгойлохыг хүсэхгүй, улмаар түлхүүрээ хаа нэг тийшээ шидэж орхидог.
    Ингээд хайр маань хөгжихгүй, нээгдэж, бусдад хүрэх боломжгүй болдог. Хэрвээ бид хайрыг алдаж байвал энэ нь бид үүнийг хүссэнээс эсвэл хайрын эсрэг зүйлсийг хийснээс болдог. Өөрөөр бол, хэн нэгэн энэ хайрыг үнэхээр алдаж болно, үүнийгээ зөвтгөх ямар нэгэн арга олж болно гэсэн үг. Энэ амьдралын дунд бид хайр байтугай зүйлсийг алддаг. Гэвч энэ хайр бидэнд байнга байдаг, үүнийгээ ашиглах л хэрэгтэй, яагаад гэвэл энэ бидэнд байгаа цорын ганц өмч шүү дээ. Бид хайрын илэрхийлэл. Үүнийгээ ашиглахгүй бол улам багасч хэдийгээр энд байгаа ч хөгжих, дэлгэрэх, шинэчлэгдэх ямар ч боломжгүй, үхмэл эд болж хувирна. [...]]]></description>
Шакъяамуни Буддагийн амьдрал болон агуу сургаалуудаас улбаалсан Махаяана Буддизмын энэрэнгүй оюун санааг толилуулах болно. Төгс гэгээрэлд хүрснийхээ дараа, Эзэн Будда өөрийнхөө ойлгож, ухаарсан Үнэнийг хуваалцаж эхэлсэн. Будда гэдэг нь Санскрит хэлээр “гэгээрсэн хүн” гэсэн утгатай үг юм. Эзэн Будда энэ дэлхий дээрх бүх зүйл бий болох хийгээд орших талаар түүний дотор хүмүүний бүх зовлон бэрхшээл нь шалтгаан, үр дагавар байгаа учраас оршдог гэж номлодог.
Тиймийн тул, хүмүүн төрөлхтөн төрөх, үхэхийн хүрдэнд үргэлжлэн шилжин эргэсээр байдаг. Буддизмын үзэхээр, оюун санааны сургаалыг дадуулан, билиг оюунд хүрэхээр бясалгал хийснээр л зөвхөн энэ үйл үрийн \шалтгаан, үр дагавар\ хүрднээс чөлөөлөгдөж, Нирвааньд хүрэх боломжтой гэж үздэг. Эзэн Шакъямуни Буддаг хальснаас зуу орчим жилийн дараа, Буддын шашин Теравада болон Махасангика гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Хожим нь Энэтхэгийн Буддын шашны бүлгүүдийн зарим бясалгагч нар “Үнэнийг эрэн хүсэмжлэх, Бодисаттвагийн замаар замнах, төгс гэгээрлийг эрэн хайх” үзэл ойлголтыг баримтлах болсон. Тэр цаг үед мөн Total Retention Вайпулъяа судар алдаршиж байжээ. Энэ судар хожим нь Махаяанагийн судруудын үндэс суурь нь болжээ. Тэдгээр бясалгагч нар өөрсөддөө “Махаяана” \Агуу Дамжуулагч\ хэмээх цол олгосон ба энэрэл нигүүлслийг үзүүлэх тал дээр анхаардаг байжээ. Махаяана Буддизм нь доорх таван хэсэгт хуваагдсан байдаг: Аватамсакан Үүд, Вайпулъяан Үүд, Пражнан Үүд, Лянхуан Үүд болон Нирваань Үүд. Вайпульяан Үүдээс Пражнапарамита судар болон Аватамсака судар үүсч хөгжиж, тэндээс Лянхуа судар, Агуу үхлийн судар болон бусад судрууд үүсч хөгжсөн байна. Энэ бүх судрууд нь Буддын хутагт хүрэхэд энэрэн нигүүлсэх нөхцлийг онцлон дурьддаг. Махаяана Буддизмын Хоосон чанарын номлолын гол Махапражнапарамита сударт \Билиг оюуны агуу их төгөлдөржил\ “Хамаг амьтны зовлонг мэдэрдэг учраас Бодисаттвад агуу их энэрэл нигүүлсэл бий болдог. Агуу их нигүүлсэл бодийг \билиг оюун\ нэмэгдүүлж, бодь нь Буддын хутагт хүргэдэг” гэсэн байдаг. Мөн түүнчлэн энэ сударт “Бодисаттва нар нинжин сэтгэлтэй төдийгүй энэрэл нигүүлсэлтэй төрдөг” хэмээн өгүүлжээ. Бодисаттва \гэгээнтэн\ чөлөөлөлтийг зөвхөн өөрийнхөө төлөө бус хамаг амьтны төлөө хүсэмжилдэг. Аватамсака сударт “Энэрэл нигүүлсэл бол бүх Будда нарын мөн чанар.
Зоог өрсөн баярын ширээнд чинь
Зочин болж зохицож чадахгүй нь
Дотор орших Бурхан минь үргээд
Домогийн талд туйлах гээд байна.
Өхөөрдөм бяцхан тооройг минь
Өрцөлж тамлаад юунд шарав
Шанз ятгын эгшигтэй амьдралд
Шандуурсан сэтгэл амь тавих дуун дутлаа гэж үү.
Өдийг нь зумлаад алтан залаатыг
Өндөгтэй нь хамт чанасан байх чинь
Өөрөөс чинь түрүүн нартай мэндэлж залбирдагт нь
Үртэй үндэстэй нь шийтгээ юу.
Алаг үнээний хэл өндөр зэрэглэлийн зууш гэнэ үү
Аврал эрж амь тасрахдаа чамд найдсаар л байсан
Баярын ширээ чинь бойны газар шиг байхад
Буянтны дүрт чи эрлэгийн элч шиг харагдаад байна
Анд минь чиний орчин эзгүйрхэнэ
Алаг нүд минь ч хүрмээ хайж байна
Анд минь чамайг Бурхан өршөөг
Аавынхаа хойт дүрийг идчихээгүй л байгаасай
Зовлонг чухам юугаар амталчихаад
Зоог барих гэж зочид урьсан юм бэ?
О.Ганболд - Улаанбаатар хот. 2008.12
Олон жилийн өмнө нэг хөгшин эр байжээ. Тэр уулын мухарт их ядуу амьдардаг байж гэнэ. Түүний дэрсэн овоохой бол ганц өмч хөрөнгө нь юм. Харин үнэн хэрэгтэй тэр маш залхуу гэдэг нь түүний хүртвэл зохих нэр нь.
Нэг өдөр тэр хүссэн болгоноо бүтээж чаддаг далдын хүчтэй маш их чадалтай иогч алс нутагт амьдардаг тухай сонсчээ. Үүнийг сонсоод ажил хийхийг хүсдэггүй тэр залхуу хүн ямар ч ажил хийхгүй байхын тулд түүнд далдын хүчээ ашиглан ямар нэгэн юм бүтээж өгөхийг гуйхаар шийдэв. Ийм горьдлого өвөрлөн тэр явлаа.
Тэрээр Иогчийн амьдардаг уулын агуйд очих гэж маш хол зам туулжээ. Тэгээд иогчтой уулзаад сунаж мөргөв. Тэр иогч их сайхан зантай эелдэг хүн байсан ба түүнийг зочлон цайлж хэрэг зорилгыг нь асуув. Залхуу эр хэлсэн нь: “Хүндэт хайрт багшаа, би их ядуу хүн. Би жижигхэн дэрсэн овоохойноос өөр юу ч үгүй. Одоо би хөгшрөөд ажил хийх чадалгүй боллоо. Иймд өрөвдөн хайрлаж надад туслаач, багшаа. Амьдралд минь хүрэлцэх хөрөнгө өгөөч! Та бол маш их далдын хүч чадалтай гэдгийг би мэднэ. Та ямар нэгэн юм хүсвэл түүнийгээ үтэр түргэн бүтээж чадна шүү дээ. Та надад туслана гэдэгт итгэж байна” Иогч нүдээ аниад нэг ч үг хэлэлгүй нам тайван сууж байв.
Тэр түүний яриаг бүгдийг сонсоод залхсан ч байж магадгүй. Хөгшин эр үргэлжлүүлэн гуйсаар байжээ. Удаан хугацааны гуйлтын дараа иогч дуртай дургүй түүнд нэг сандал өгөөд хэлсэн нь: “гэртээ харьсаныхаа дараа ямар нэг хүсч бодох үедээ хэдийд ч гэсэн энэ сандал дээр суугаарай. Сандал дээр суухынхаа өмнө гар нүүрээ угааж, усанд ороорой. Тэгээд хүссэн зүйлээ бод. Тийм замаар та гарцаагүй түүнийгээ авна.” Гэвээ.
1 сарын 27-нд Монгол óëñàä болсон "Уур амьсгалын өөрчлөлт" нэртэй Олон Улсын Теле Бага хуралд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай оролцсон энэхүү хурал дээр монголын эрдэмтдын тавьсан лекцүүдийг цуврал болгон хүргэж байна. 2-р хэсэг.
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жалбуугийн Чойнхор 
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ:
Юуны өмнө би энэхүү теле- бага хурлыг зохион байгуулж буй Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг, түүний Монгол дахь салбар мөн бага хурлыг дэмжигч байгууллагууд болох Шинжлэх Ухаан Техникийн Их сургуульд энэхүү цагаа олсон арга хэмжээг санаачлан, ивээн тэтгэж, уйгагүй их идэвх зүтгэл гарган зохион байгуулсанд талархах нь зүйтэй гэж бодож байна.
Өнөө үед тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар сая үзүүлсэн товч видео бичлэг дэлхийн удирдагчид энэ асуудалд хэрхэн хандаж байгааг бэлхнээ харуулж байна. Би хэдхэн жишээ нэмж хэлмээр байна.
Би энэхүү бага хурлыг цагаа олсон арга хэмжээ хэмээн өгүүлсний учир юу вэ гэвэл өнөөдөр Швейцарь улсын Давос хотноо Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын нээлт бас тохиож байгаа юм.
Давост хэлэлцэх гэж буй хоёр гол асуудал бол:
    * Дэлхийн эдийн засгийн хямрал
    * Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудал
Энэ хоёр хурлын хэлэлцэж буй асуудал ижил байгаа нь тун таатай санагдаж байна.
Хоёрдугаар асуудал нь манай теле-бага хурлын авч хэлэцэж буй асуудал мөн. Миний ойлгож байгаагаар дээрх хоёр асуудлын учир шалтгаан нэгэн үндэстэй, өөр хоорондоо харилцан уялдаатай юм.
Давосын чуулга уулзалтанд олон зуун төлөөлөгчид оролцож байгаагийн дотор 200 гаруй төр олон нийтийн зүтгэлтнүүд байна.
    * улс орны төр, засгийн тэргүүн 40
    * засгийн газрын гишүүн сайд 64
    * олон улсын байгууллагын тэргүүн, удирдах ажилтан 30
    * элчин сайд 10 оролцож байна.
Үүнээс үзэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь өнөөдөр олон улсын хэмжээнд нэн тэргүүн тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудал болоод байгаа нь тодорхой байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр яг одоо Давосын чуулга уулзалтад оролцож байна. Ерөнхийлөгчөөс энэхүү бага хуралд оролцогчдод чухал илгээлт ирүүлсэн нь таатай байна. [...]]]></description>
Суприм Мастер Телевизийн Эрхэмсэг Язгуур нэвтрүүлгээр гарсан Хүндэт Жон Тодд Ферриерийн 1904 онд үүсгэн байгуулсан нэгэн цагаан хоол, энх тайванч, энэрэнгүйгээрээ алдартай Загалмайн Ахан дүүс оюун санааны бясалгагчдын бүлгийг танилцуулж байна. Байгуулагдсанаасаа хойш 100 жил болж байгаа энэ жижиг бүлэгт үргэлж хэсэг бүлэг шавь нар байдаг байна. Английн Лондонд байрлах Ариун Загалмайн Ахан дүүс бүлэг нь Холбоот Вант Улс Хойд Америк, Австрали, Шинэ Зеландад салбар байгууллагуудтай юм.
John: 20-р зууны үед тэд ихэнх цаг хугацааны турш өөрсдийгөө сурталчилахгүй байхыг сонгосон бөгөөд зөв замаар явж буй нэгэн нь тэднийг хайж олог хэмээн шийдэцгээжээ. Тэд жилдээ хэдхэн удаа л цагаан хоолыг сурталчилдаг бөгөөд тэд нар тодорхой нэр алдарт хүрсэн Цагаан Хоолны Нийгэмлэгээрээ дамжуулан хүмүүсийг цагаан хоолонд ороход нь дэмжлэг үзүүлдэг байна.
Нэвтрүүлэгч: Энэ одоо хоногт, та бүхэн нууцлаг бөгөөд сайн санаатай бусдад хор хүргэдэггүй амьдралын замыг сонгон ургамлын гаралтай тэжээллэг хооллолтоор амьдардаг нэгэн Ахан дүүсийн холбооны талаарх сэтгэл татам мэдээллийг тухлан сууж үзэхийг урьж байна. Хүндэт Ферриер үе үе цагаан хоолны оюун санаан дахь хэрэгцээг дурдан ярьдаг байжээ.
John: Хүндэт Ферриер 1903 онд лекц хийхээр аянд гарахдаа 50 янзын лекцийн танхим болон нууцлаг бясалгалын танхим гэх мэт газруудаар орсон байна. Анхандаа тэд энэ мэдээгээ шууд сүм хийдэд хүргээд үүний талаар чимээгүй болдог байжээ. Тэд амьтдыг зүгээр нэг хоол болохоо хүлээгээд байж байдаг бараа таваар мэт үзэж хандах нь үнэхээр нүгэлтэй зүйл гэдгийг тэмдэглэсэн. Амьтдыг хайрласан сэтгэлээр ярьсан Хүндэт Ферриерийн үгийг хүмүүс Зул Сарын Баяраар зурагт хуудас ба ил захидал болгон явуулдаг. Тэрэн дээр нь Эзэн Есүсийг амьтдын фермийн дундах овоохойд төрж байхад нь шар үхэр, тугалнууд, хонинууд, ямаанууд, туулайнууд, буга, луус болон шувууд хүртэл шинэхэн төрсөн жаалыг хүндэтгэн цугласан байдлаар дүрсэлсэн байдаг. Бүх л Их Багш нарын адил Есүс Христ ч бас амьтдад аугаа их энэрэнгүй нинж сэтгэлийг үзүүлсэн юм. Загалмайн Ахан дүүс нь жинхэнэ Зул Сарын Баярыг бүх төрөлхтөн, хүн, амьтанд Тэнгэрлэг Хайраар хандах гэж үздэг ба жинхэнэ Зул Сар нь бидний өөрийн биед байгаа Христийг сэрээх явдал юм гэж үзсээр иржээ. Загалмайн Ахан дүүс Зул Сарын Баярыг бидний өөрийн сүнсний төрсөн өдөр, өөрийн төрөлхийн Христ чанарт буцан нэгдэх гэж итгэдэг ба тэр үед л бид өөрсдийгөө жинхэнээсээ Бурхны хүү охин гэж хэлж чадна гэжээ. “Их Багш, Түүний Амьдрал ба Сургаал номлол” гэх нууц бичиглэлд Хүндэт Ферриер “Христ” гэдэг нь ухамсрын түвшин бөгөөд энэ түвшинд хүн бүр хүрч чадах ба хэн тэр түвшинд хүрсэн байна тэр энэ нэрээн дуудуулах эрхтэй гэж хэлсэн байна.  [...]]]></description>
Сайн байцгаана уу, Цагаан хоолтон Алдартанууд цувралд тавтай морил. Өнөөдөр бид та бүхэнд хүүхдийн номын зохиолч, зураач, хатагтай Раби Росыг танилцуулж байгаадаа баяртай байна. 27 настай америкийн дунд сургуулийн урлагийн багш байсан тэрээр хүүхдүүдэд системтэйгээр үнэнээс гажуудуулсан үлгэр ярьж өгөх бичигдээгүй хуулийг эвдэх зориг гаргасан бөгөөд олон нийтэд “Иймээс бид амьтдыг иддэггүй” хэмээх энгийн нэрээр нэрлэгдсэн үнэнийг хэлсэн, зүрх сэтгэлийг уяраасан номоо бичжээ. Рабигийн номнууд нь саяхан нээгдснээсээ хойш ярианы гол сэдэв болсоор байгаа бөгөөд нэрд гарч байгаа зохиолч Кети Фрестон, Нобелийн шагналт лаурети Доктор Жейн Гүүдаль, Амьтадтай ёс суртахуунтай харьцах хүмүүсийн хөдөлгөөн (ПЕТА)-гийн үндэслэгч, захирал Ингрид Ньюкирк зэрэг алдартай хүмүүсийн магтаалыг хүртжээ. [...]]]></description>
Та бүхэн Их Багш Чин Хайн 1988 оны 6-р сарын 19-нд Тайванийн Юүйланд тавьсан “Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” лекцийг толилуулж байна.
1-р хэсэг. Эхний өдөр бол бид нэг нэгнээ ч таньдаггүй байсан шүү дээ. Хоёр дахь өдөр бол нэг нэгнээ таньдаг болсон. Гурав дахь өдөр нь бид нэг нэгэндээ дуртай болж тэгээд нэгнээ ойлгож эхэлнэ дээ. Гуань Инь аргын талаар бодолцож үзэх юм бол, бид үүнийг сайн оюун санааны бясалгал дадал гэж мэдэж байдаг ч гэсэн яаж бясалгахаа мэддэггүй. Бид үүнийг “арга” гэж хэлж байгаа ч гэсэн, ямар нэгэн дан ганц арга гэж байдаггүй. Тийм учраас бүх сударт үүний талаар бичиж үлдээсэн юм байдаггүй. Иймээс 6-р үеийн Их Багш Хүйнэн энэ аргыг “үл үзэгдэх арга” гэж нэрлэдэг. Ананда Махакасиапагаас Шагжамуни Будда түүнд ямар арга заасныг асуухад Махакасиапа юу ч хэлээгүй байна. Тэр зүгээр л Анандад явж шатар тоглоё гэж хэлжээ. Энэ үед Ананда хоёр дахь залгалмжлагч болсон байна. Махакасиапа бол Шагжамуни Буддагийн эхний залгамжлагч. Ананда энэ асуултыг асуухад тэр хоёр дахь нь болж чадсан байна.  [...]]]></description>