ҮНЭН ҮГ

Зоог өрсөн баярын ширээнд чинь
Зочин болж зохицож чадахгүй нь
Дотор орших Бурхан минь үргээд
Домогийн талд туйлах гээд байна.

Өхөөрдөм бяцхан тооройг минь
Өрцөлж тамлаад юунд шарав
Шанз ятгын эгшигтэй амьдралд
Шандуурсан сэтгэл амь тавих дуун дутлаа гэж үү.

Өдийг нь зумлаад алтан залаатыг
Өндөгтэй нь хамт чанасан байх чинь
Өөрөөс чинь түрүүн нартай мэндэлж залбирдагт нь
Үртэй үндэстэй нь шийтгээ юу.
Алаг үнээний хэл өндөр зэрэглэлийн зууш гэнэ үү
Аврал эрж амь тасрахдаа чамд найдсаар л байсан
Баярын ширээ чинь бойны газар шиг байхад
Буянтны дүрт чи эрлэгийн элч шиг харагдаад байна

Анд минь чиний орчин эзгүйрхэнэ
Алаг нүд минь ч хүрмээ хайж байна
Анд минь чамайг Бурхан өршөөг
Аавынхаа хойт дүрийг идчихээгүй л байгаасай

Зовлонг чухам юугаар амталчихаад
Зоог барих гэж зочид урьсан юм бэ?

 

О.Ганболд - Улаанбаатар хот. 2008.12

ИД ШИДЭТ САНДАЛ
Олон жилийн өмнө нэг хөгшин эр байжээ. Тэр уулын мухарт их ядуу амьдардаг байж гэнэ. Түүний дэрсэн овоохой бол ганц өмч хөрөнгө нь юм. Харин үнэн хэрэгтэй тэр маш залхуу гэдэг нь түүний хүртвэл зохих нэр нь.
Нэг өдөр тэр хүссэн болгоноо бүтээж чаддаг далдын хүчтэй маш их чадалтай иогч алс нутагт амьдардаг тухай сонсчээ. Үүнийг сонсоод ажил хийхийг хүсдэггүй тэр залхуу хүн ямар ч ажил хийхгүй байхын тулд түүнд далдын хүчээ ашиглан ямар нэгэн юм бүтээж өгөхийг гуйхаар шийдэв. Ийм горьдлого өвөрлөн тэр явлаа.
Тэрээр Иогчийн амьдардаг уулын агуйд очих гэж маш хол зам туулжээ. Тэгээд иогчтой уулзаад сунаж мөргөв. Тэр иогч их сайхан зантай эелдэг хүн байсан ба түүнийг зочлон цайлж хэрэг зорилгыг нь асуув. Залхуу эр хэлсэн нь: “Хүндэт хайрт багшаа, би их ядуу хүн. Би жижигхэн дэрсэн овоохойноос өөр юу ч үгүй. Одоо би хөгшрөөд ажил хийх чадалгүй боллоо. Иймд өрөвдөн хайрлаж надад туслаач, багшаа. Амьдралд минь хүрэлцэх хөрөнгө өгөөч! Та бол маш их далдын хүч чадалтай гэдгийг би мэднэ. Та ямар нэгэн юм хүсвэл түүнийгээ үтэр түргэн бүтээж чадна шүү дээ. Та надад туслана гэдэгт итгэж байна” Иогч нүдээ аниад нэг ч үг хэлэлгүй нам тайван сууж байв.
Тэр түүний яриаг бүгдийг сонсоод залхсан ч байж магадгүй. Хөгшин эр үргэлжлүүлэн гуйсаар байжээ. Удаан хугацааны гуйлтын дараа иогч дуртай дургүй түүнд нэг сандал өгөөд хэлсэн нь: “гэртээ харьсаныхаа дараа ямар нэг хүсч бодох үедээ хэдийд ч гэсэн энэ сандал дээр суугаарай. Сандал дээр суухынхаа өмнө гар нүүрээ угааж, усанд ороорой. Тэгээд хүссэн зүйлээ бод. Тийм замаар та гарцаагүй түүнийгээ авна.” Гэвээ.

"ИД ШИДЭТ САНДАЛ" цааш унших »
УЛС ГҮРНҮҮДИЙН УДИРДАГЧДЫН ХЭЛЭЛЦЭХ ГОЛ АСУУДАЛ
1 сарын 27-нд Монгол óëñàä болсон "Уур амьсгалын өөрчлөлт" нэртэй Олон Улсын Теле Бага хуралд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай оролцсон энэхүү хурал дээр монголын эрдэмтдын тавьсан лекцүүдийг цуврал болгон хүргэж байна. 2-р хэсэг. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жалбуугийн Чойнхор
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ:
Юуны өмнө би энэхүү теле- бага хурлыг зохион байгуулж буй Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг, түүний Монгол дахь салбар мөн бага хурлыг дэмжигч байгууллагууд болох Шинжлэх Ухаан Техникийн Их сургуульд энэхүү цагаа олсон арга хэмжээг санаачлан, ивээн тэтгэж, уйгагүй их идэвх зүтгэл гарган зохион байгуулсанд талархах нь зүйтэй гэж бодож байна.
Өнөө үед тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар сая үзүүлсэн товч видео бичлэг дэлхийн удирдагчид энэ асуудалд хэрхэн хандаж байгааг бэлхнээ харуулж байна. Би хэдхэн жишээ нэмж хэлмээр байна.
Би энэхүү бага хурлыг цагаа олсон арга хэмжээ хэмээн өгүүлсний учир юу вэ гэвэл өнөөдөр Швейцарь улсын Давос хотноо Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын нээлт бас тохиож байгаа юм.
Давост хэлэлцэх гэж буй хоёр гол асуудал бол:

    * Дэлхийн эдийн засгийн хямрал
    * Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудал

Энэ хоёр хурлын хэлэлцэж буй асуудал ижил байгаа нь тун таатай санагдаж байна.
Хоёрдугаар асуудал нь манай теле-бага хурлын авч хэлэцэж буй асуудал мөн. Миний ойлгож байгаагаар дээрх хоёр асуудлын учир шалтгаан нэгэн үндэстэй, өөр хоорондоо харилцан уялдаатай юм.
Давосын чуулга уулзалтанд олон зуун төлөөлөгчид оролцож байгаагийн дотор 200 гаруй төр олон нийтийн зүтгэлтнүүд байна.

    * улс орны төр, засгийн тэргүүн 40
    * засгийн газрын гишүүн сайд 64
    * олон улсын байгууллагын тэргүүн, удирдах ажилтан 30
    * элчин сайд 10 оролцож байна.

Үүнээс үзэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь өнөөдөр олон улсын хэмжээнд нэн тэргүүн тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудал болоод байгаа нь тодорхой байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр яг одоо Давосын чуулга уулзалтад оролцож байна. Ерөнхийлөгчөөс энэхүү бага хуралд оролцогчдод чухал илгээлт ирүүлсэн нь таатай байна.
"УЛС ГҮРНҮҮДИЙН УДИРДАГЧДЫН ХЭЛЭЛЦЭХ ГОЛ АСУУДАЛ" цааш унших »
ЗАГАЛМАЙН АХАН ДҮҮС БА ОЮУН САНААНЫ АЯЛАЛ
Суприм Мастер Телевизийн Эрхэмсэг Язгуур нэвтрүүлгээр гарсан Хүндэт Жон Тодд Ферриерийн 1904 онд үүсгэн байгуулсан нэгэн цагаан хоол, энх тайванч, энэрэнгүйгээрээ алдартай Загалмайн Ахан дүүс оюун санааны бясалгагчдын бүлгийг танилцуулж байна. Байгуулагдсанаасаа хойш 100 жил болж байгаа энэ жижиг бүлэгт үргэлж хэсэг бүлэг шавь нар байдаг байна. Английн Лондонд байрлах Ариун Загалмайн Ахан дүүс бүлэг нь Холбоот Вант Улс Хойд Америк, Австрали, Шинэ Зеландад салбар байгууллагуудтай юм.
John: 20-р зууны үед тэд ихэнх цаг хугацааны турш өөрсдийгөө сурталчилахгүй байхыг сонгосон бөгөөд зөв замаар явж буй нэгэн нь тэднийг хайж олог хэмээн шийдэцгээжээ. Тэд жилдээ хэдхэн удаа л цагаан хоолыг сурталчилдаг бөгөөд тэд нар тодорхой нэр алдарт хүрсэн Цагаан Хоолны Нийгэмлэгээрээ дамжуулан хүмүүсийг цагаан хоолонд ороход нь дэмжлэг үзүүлдэг байна.
Нэвтрүүлэгч: Энэ одоо хоногт, та бүхэн нууцлаг бөгөөд сайн санаатай бусдад хор хүргэдэггүй амьдралын замыг сонгон ургамлын гаралтай тэжээллэг хооллолтоор амьдардаг нэгэн Ахан дүүсийн холбооны талаарх сэтгэл татам мэдээллийг тухлан сууж үзэхийг урьж байна. Хүндэт Ферриер үе үе цагаан хоолны оюун санаан дахь хэрэгцээг дурдан ярьдаг байжээ.
John: Хүндэт Ферриер 1903 онд лекц хийхээр аянд гарахдаа 50 янзын лекцийн танхим болон нууцлаг бясалгалын танхим гэх мэт газруудаар орсон байна. Анхандаа тэд энэ мэдээгээ шууд сүм хийдэд хүргээд үүний талаар чимээгүй болдог байжээ. Тэд амьтдыг зүгээр нэг хоол болохоо хүлээгээд байж байдаг бараа таваар мэт үзэж хандах нь үнэхээр нүгэлтэй зүйл гэдгийг тэмдэглэсэн. Амьтдыг хайрласан сэтгэлээр ярьсан Хүндэт Ферриерийн үгийг хүмүүс Зул Сарын Баяраар зурагт хуудас ба ил захидал болгон явуулдаг. Тэрэн дээр нь Эзэн Есүсийг амьтдын фермийн дундах овоохойд төрж байхад нь шар үхэр, тугалнууд, хонинууд, ямаанууд, туулайнууд, буга, луус болон шувууд хүртэл шинэхэн төрсөн жаалыг хүндэтгэн цугласан байдлаар дүрсэлсэн байдаг. Бүх л Их Багш нарын адил Есүс Христ ч бас амьтдад аугаа их энэрэнгүй нинж сэтгэлийг үзүүлсэн юм. Загалмайн Ахан дүүс нь жинхэнэ Зул Сарын Баярыг бүх төрөлхтөн, хүн, амьтанд Тэнгэрлэг Хайраар хандах гэж үздэг ба жинхэнэ Зул Сар нь бидний өөрийн биед байгаа Христийг сэрээх явдал юм гэж үзсээр иржээ. Загалмайн Ахан дүүс Зул Сарын Баярыг бидний өөрийн сүнсний төрсөн өдөр, өөрийн төрөлхийн Христ чанарт буцан нэгдэх гэж итгэдэг ба тэр үед л бид өөрсдийгөө жинхэнээсээ Бурхны хүү охин гэж хэлж чадна гэжээ. “Их Багш, Түүний Амьдрал ба Сургаал номлол” гэх нууц бичиглэлд Хүндэт Ферриер “Христ” гэдэг нь ухамсрын түвшин бөгөөд энэ түвшинд хүн бүр хүрч чадах ба хэн тэр түвшинд хүрсэн байна тэр энэ нэрээн дуудуулах эрхтэй гэж хэлсэн байна.
"ЗАГАЛМАЙН АХАН ДҮҮС БА ОЮУН САНААНЫ АЯЛАЛ" цааш унших »
"ИЙМЭЭС БИД АМЬТДЫГ ИДДЭГГҮЙ ЮМ" НОМЫН ЗОХИОЛЧТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Сайн байцгаана уу, Цагаан хоолтон Алдартанууд цувралд тавтай морил. Өнөөдөр бид та бүхэнд хүүхдийн номын зохиолч, зураач, хатагтай Раби Росыг танилцуулж байгаадаа баяртай байна. 27 настай америкийн дунд сургуулийн урлагийн багш байсан тэрээр хүүхдүүдэд системтэйгээр үнэнээс гажуудуулсан үлгэр ярьж өгөх бичигдээгүй хуулийг эвдэх зориг гаргасан бөгөөд олон нийтэд “Иймээс бид амьтдыг иддэггүй” хэмээх энгийн нэрээр нэрлэгдсэн үнэнийг хэлсэн, зүрх сэтгэлийг уяраасан номоо бичжээ. Рабигийн номнууд нь саяхан нээгдснээсээ хойш ярианы гол сэдэв болсоор байгаа бөгөөд нэрд гарч байгаа зохиолч Кети Фрестон, Нобелийн шагналт лаурети Доктор Жейн Гүүдаль, Амьтадтай ёс суртахуунтай харьцах хүмүүсийн хөдөлгөөн (ПЕТА)-гийн үндэслэгч, захирал Ингрид Ньюкирк зэрэг алдартай хүмүүсийн магтаалыг хүртжээ.
""ИЙМЭЭС БИД АМЬТДЫГ ИДДЭГГҮЙ ЮМ" НОМЫН ЗОХИОЛЧТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА" цааш унших »
АМЬД СУДРЫН ДОР БЯСАЛГАХ НЬ
Та бүхэн Их Багш Чин Хайн 1988 оны 6-р сарын 19-нд Тайванийн Юүйланд тавьсан “Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” лекцийг толилуулж байна.
1-р хэсэг. Эхний өдөр бол бид нэг нэгнээ ч таньдаггүй байсан шүү дээ. Хоёр дахь өдөр бол нэг нэгнээ таньдаг болсон. Гурав дахь өдөр нь бид нэг нэгэндээ дуртай болж тэгээд нэгнээ ойлгож эхэлнэ дээ. Гуань Инь аргын талаар бодолцож үзэх юм бол, бид үүнийг сайн оюун санааны бясалгал дадал гэж мэдэж байдаг ч гэсэн яаж бясалгахаа мэддэггүй. Бид үүнийг “арга” гэж хэлж байгаа ч гэсэн, ямар нэгэн дан ганц арга гэж байдаггүй. Тийм учраас бүх сударт үүний талаар бичиж үлдээсэн юм байдаггүй. Иймээс 6-р үеийн Их Багш Хүйнэн энэ аргыг “үл үзэгдэх арга” гэж нэрлэдэг. Ананда Махакасиапагаас Шагжамуни Будда түүнд ямар арга заасныг асуухад Махакасиапа юу ч хэлээгүй байна. Тэр зүгээр л Анандад явж шатар тоглоё гэж хэлжээ. Энэ үед Ананда хоёр дахь залгалмжлагч болсон байна. Махакасиапа бол Шагжамуни Буддагийн эхний залгамжлагч. Ананда энэ асуултыг асуухад тэр хоёр дахь нь болж чадсан байна.
"АМЬД СУДРЫН ДОР БЯСАЛГАХ НЬ" цааш унших »
ЖИНХЭНЭ БЯСАЛГАЛЫН МӨН ЧАНАР
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ
/ ”Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ” цоморлогоос / Та бүхэн гэгээрэлд хүрдэг янз янзын арга, бясалгалын тухай сонссон байх. Үнэхээр ч олон янзын арга байдаг. Гэхдээ төгс гэгээрэлд хүргэж өгч чадах цорын ганц арга л бий. Эхэндээ та янз бүрийн зам мөрөөр явж болох л юм. Гэвч та оргилд хүрэхийг хүсч байгаа бол энэ зам мөрт д орох хэрэгтэй болно. Энэ арга бол чанагуухий ертөнцийнх бөгөөд хүний үг хэлээр тодорхойлон гаргах аргагүй юм.

Бясалгалын энэ эгэл жирийн аргатай танилцахаас өмнө би өөрөө олон янзын аргыг туршиж үзсэн. Тухайлбал: Түвдийн Бурхан шашны нууц тарнийн ёс, Тайланд, Бирмийн янз бүрийн бясалгалын сургаал гэх мэт ... энэ бүхэн маш их цаг хугацаа авахаас гадна ийм аргаар бясалгахад өдий төдий багаж хэрэгсэл шаардлагатай болдог. Харин Арьяабалын /Гуан Инь/ бясалгалд ийм зүйл хэрэглэдэггүй. Энэ арга бусдыгаа бодохноо хамгийн энгийн. Та хаана дуртай газраа цэцэрлэг, автобус, галт тэргэнд бясалгал хийж, Бурханы энергитэй нэвтрэлцэж болно. Аврал хамгааллыг мэдрээд зогсохгүй Бурхантай нүүр нүүрээ харалцах болно. Би та бүхнийг надад итгэ гэж гуйж ятгахгүй. Гагцхүү та: өөрөө өдөр бүр бясалгаж, туршлага дээр амсаж мэдэрч үз...

Намайг Арьяабалын бясалгалын аргыг танд уламжлан өгсний дараа та бясалгал хийж, өөрт тань байгаа энэ нь юу гээчийн хүч юм, өөрөө мартаж орхисон юу гээчийн авяас чавдар юм, оюун ухааны ямар хэсгийг ашиглагдаг вэ, та хэн юм бэ, ертөнц дахинд ямар байр суурь эзэлж байна гэдгээ дотоод талаасаа эрэн хайх болно. Та эрэн эрсээр, нэгэн цагт олно...

"ЖИНХЭНЭ БЯСАЛГАЛЫН МӨН ЧАНАР" цааш унших »
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Та бүхэндээ 2009 оны 1 сарын 27-нд Монгол болсон "Уур амьсгалын өөрчлөлт" нэртэй Олон Улсын Теле Бага хуралд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай оролцсон энэхүү хурал дээр монголын эрдэмтдын тавьсан лекцүүдийг цуврал болгон хүргэж байна. 1-р хэсэг. Цөлжилт нь элс, элсний нүүдэлтэй холбоотой өнгөц ойлголт биш ээ. Энэ нь НҮБ-ийн Хүрээлэн Байгаа Орчны Хөтөлбөр (United Nations, 1992) Цөлжилттэй Тэмцэх Конвенцэд (CCD, 1994) тодорхойлсноор уур амьсгалын өөрчлөлт ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын буюу хөрс, ус, ургамалжилтыг бүхэлд нь хамарсан био бүтээмжит системийн доройтол болохыг хэлж байгаа юм. Энэ утгаараа 2002 оны Иохонесбургийн тунхаглал нь цөлжилтөд нэрвэгдсэн 120 орноос монгол нэн хүчтэй цөлжиж байгаа 11 орны тоонд орсныг зарласан билээ.

/Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Болд /

Эрхэм хүндэт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Төв Азийн эрс тэс уур амьсгалтай ой тайга, тал хээр, говь цөл хосолсон 1, 566, 500 хавтгай дөрвөлжин км нутаг бүхий Монгол орны ургамал, амьтны аймгийн биологи, экологийн өргөн цар хүрээтэй судалгааг 1970-аад оны үеэс эхлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол-Оросын Хамтарсан Биологийн Иж Бүрэн Экспедицийн хүрээнд зохион явуулж ирсэн билээ.

Монгол-Оросын Хамтарсан Биологийн Экспедицийн судалгааны бүрэлдэхүүнд Монгол улсын ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн, Геоэкологийн Хүрээлэн, Газарзүйн Хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн А.Н. Северцовын нэрэмжит Экологи Эволюцийн Асуудлын Хүрээлэн, В. Л Комаровын нэрэмжит Ботаникийн Хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Амьтан Судлалын хүрээлэн, М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль зэрэг эрдэм шинжилгээний нэр хүндтэй байгууллагуудын олон арван шилдэг эрдэмтэн судлаачид ажиллаж ирлээ.
"ДЭЛХИЙН ДУЛААРАЛ МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ" цааш унших »
!!!!!!! NOTEBOOK ХЯМД ЗАРНА !!!!!!!

TOSHIBA Satellite AMD Turion 64 X2 Dual Core Processor TL-58, 1024MB DDR2 SDRAM, 160GB (5400rpm) HDD,SuperMulti optical drive (+/-double layer), 15.4" widescreen TruBrite display, 80.11b/g wireless-LAN, Windows Vista.

LENOVO Intel(R) Celeron(R) CPU 540, 1GB RAM, 120GB HDD, 14" wide screen display, wireless (have)

ҮЗҮҮЛЭЛТТЭЙ NOTEBOOK - үүдийг ХЯМД ЗАРНА. УТАС: 96200082

АЛБЕРТ ЭЙНШТЕЙН

Та бүхэндээ Vegan элит цувралаараа Алберт Эйнштений товч намтар болоод бидэнд хандан хэлсэн үгийг оруулж байна. Энэ хүнийг танихгүй хүн гэвэл өлгийтэй хүүхэд л байх.....

   Алберт Эйнштейн нь 1879 оны 3 дугаар сарын 14-ны өдөр   одоогийн Герман улсад буюу тухайн үеийн Вотенбергийн вант улсын Ulm хэмээх газар инжинер, борлуулагчийн гэрт мэндэлжээ.

   Бага насанд нь түүний аав болон авага ах нар нь Elektrotechnische Fabrik J. Einstein & Cie  компанийг үндэслэж шууд холболтын цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байжээ.

   Тэрээр 8 нас хүртэлээ хэлд ороогүй байсан бөгөөд энэ нь деслипс хэмээх тархины өвчинөөс болсон байжээ. 1904-1910 онуудад тэрбээр анх удаа энэтхэгт очиж амьдарсан бөгөөд энэ л үеээс тэрээр цагаан хоолтон буюу цэвэр ургамлын гаралтай хоолоор хооллож оюун ухаанаа нэмж сайжруулах бясалгалыг хийж сурчээ.

   Агуу эрдэмтэн Алберт Эйнштейн хэлэхдээ: "Хүний араншин бүрэлдэхэд бие махбодийн талаасаа цэвэр нөлөө өгдөг цагаан хоолтон байх явдал нь хүн төрөлхтөнд хамгийн үр ашигтай арга юм" гэж хэдэнтээ онцолж байжээ.

    Тэрээр нийтдээ 300 эрдэм шинжилгээний ажил болон 150 гарам эрдэм шинжилгээний бус ажил дээр ажилжээ. Тэрээр сонгодог Физикийн эцэг бөгөөд дэлхийн мянга мянган Цагаан хоолтон элитүүдийн тэргүүлэгчидийн нэг гэдэг нь дамжиггүй билээ.

Түүний хэлсэн үгс болон өөрийн биеээр үзүүлсэн үлгэрлэлийг дууриан маш олон хүн эрүүл, өөрт ашигтай цэвэр ургамалын хүнстэн болсон гэдэг.

1955 оны 4 сарын 18 нь Америкын нэгдсэн улсын New Jersey мужын Princeto гэдэг газар 76 насандаа өнгөрсөн бөгөөд одоо түүний дурсгалын хүрээнд The Albert Einstein Peace Prize шагналыг жил бүр олгож байна.

(Нийт: 175)

Design by TemplateWorld and sponsored by SOFT™

Banjig Blogg Template created by Jojo